Ховд аймгийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдлаа
Ховд аймгийн төв Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, коллежуудын сурагчдад хамгийн ойр ажилладаг нийгмийн ажилтнууд Улаанбаатар хотноо нийгмийн ажилтанг чадавхжуулах тав хоногийн сургалтад хамрагдлаа.
Удирдлагын академид явагдсан тус сургалтад Жаргалантын 25 нийгмийн ажилтан хамрагдаж өчигдөр буюу 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр батламж, сертификатаа гардан авсан. Тус сургалтыг “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гаас зохион байгуулжээ.
Тус сан нь "Бурхны хот мандал Ганданпунцагчойлин хийд", "80 жил 80 гэр" зэрэг хөгжлийн төлөөх олон төслүүдийг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн санаачлан гүйцэтгэсээр ирсэн.
Ховд аймгийн соёл урлаг, спорт гээд бүхий л салбарт багагүй хөрөнгө оруулалт хийж ирсэн сангаас энэ удаад ийнхүү хүн ардад хамгийн ойр ажилладаг нийгмийн ажилтнуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Нийгмийн ажилтнууд уг сургалтыг зохион байгуулсан “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-д баярласан талархсанаа илэрхийлээд цаашид төр иргэдийг холбосон гүүр нь байж улам сайн ажиллахаа илэрхийлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ