Та ажлаасаа халагдчихлаа. Үүнд яаж хандах вэ?
“Таныг халлаа” гэсэн гомдмоор, уйлмаар, уурламаар үгийг дарга тань танд хэллээ. Даргынхаа өрөөнөөс гарахаарбосгыг нь давах гэж байхдаа та аль хэдийн хамаг бие тань хөшчихсөн, эсвэл салганаад ирэх. Энэ тохиолдолд эмэгтэй хүн хамгийн түрүүнд цурхиртал уйлмаар болдог, харин эрэгтэй хүн хэн нэгэнтэй үзэлцмээр санагдана. Өрөөндөө ороод тамхиа ширээн дээрээсээ шүүрэн авч, гадагш гүйн гарна. Тамхиа асаах гэтэл гар салганаад, ядаж байхад асаагуур асч өгөхгүй... Хэн нэгэнд зэвүүн үг хэлж дотроо онгойлгомоор санагдан хэл загатнаад тэсэшгүй...
Ийм байдалд орсон ихэнх хүн өөрийгөө доромжлогдсон,эсвэл ямар нэгэн зүйлийн золиос болсон мэтээр хүлээн авч сэтгэл санааны гүн хямралд ордог. Гэтэл энэ бол үнэндээ амьдралын төгсгөл биш, харин бүр эсрэгээр, таны шинэ ажил хэргийнгараа байж ч болно шүү дээ! Халагдаж байгаагаа мэдсэн таны толгойд ямар бодол орж ирж болох вэ? Сэтгэлийн хөдлөлдөө хөтлөгдөөд явчихвал юу болох вэ?- 1. “Үгүй ер, та нарт ёстой үзүүлээд өгье л дөө!”
Явахдаа хэрүүл маргаан, зөрчилдөөн, нус нулимс, хараал ерөөл гээд бүхнийг хиймээр болно. Ингэж огт хэрэггүй. Яагаад гэвэл энэ хэрүүл маргаанд хамт олны ихээхэн хэсэг өөрийн эрхгүй татагдан оролцоно. Мэдээж, таны хамт ажиллагсадын зарим нэг нь таныг өрөвдөнө л дөө. Гэхдээ хэрүүл маргаанааас ихэнхи ньзөвхөн таагүй сэтгэгдэлтэй үлдэх нь ойлгомжтой шүү дээ. Ямар тэд халагдаж байгаа биш? Та л одоо алдах зүйлгүй болчихсон байгаагаас айхгүй хэрүүл хийнэ, харин тэд үлдэж байгаа болохоор таны талд орж зүрхлэхгүй. Таны ч, тэдний ч амьдрал дараа нь яаж ч эргээ билээ. Магадгүй, хувь заяаны төөргөөр тэдэнтэй ажил албаар холбогдох ч юм билүү?Тэгвэл таны хэрүүл маргаан хийж байсан түүх ажилд чинь муугаар нөлөөлж болзошгүй. Тэр үед та магадгүй өөрийн гаргасан авираас ичиж үхмээр болох ч юм билүү? Ер нь таныг халсанд хамтран ажиллагсад таньямар буруутай гэж тэдэнтэй хэрүүл хийх хэрэгтэй юм бэ?
- 2. “Үүнд та бүгд л буруутай”
Та халагдсаныхаа шалтгааныг өөрийн эргэн тойрныхноосоо эрж, өөрийгөө сольж болшгүй сайн ажилтан гэдгээ батлах гэж оролдон,удирдлагынхаа шударга бус, хүнлэг бус байдлыг ярин гомдоллоно.
Ингэж огт болохгүй. Болсон үйл явдалд эсрэг тал болох удирдлага, бусад ажилтныг буруутган, тэд л алдаатай шийдвэр гаргасан гэж хандах нь танд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Яагаад гэвэл энэ бодол таны оюун ухааныг самууруулж, цаашаа явахад тань садаа л болно. Та өөрийгөө буруугүй, тэд л буруутай гэж бодож байгаа юм чинь өөрийгөө юун дээр алдсанаас халагдсан тухайгаа эргэцүүлж бодохгүй, тэгэхээр алдаан дээрээ суралцах боломжоо хаачихна гэсэн үг. Хэрвээ аливаа болсон үйл явцаас ямар нэгэн дүгнэлт хийхгүй, өөрийн алдаанаас сургамж авахгүй бол та нэг алхам хойшоо ухарч байгаатай адил. Сургамж аваагүй юм чинь дараа нь дахин тэр алдаагаа давтаж таарна, дахин дахин давтаж ч магад. Энэ бол байгалийн хууль.
- 3. “Та нараас заавал өшөөгөө авна даа, хохь чинь, хараарай”
Зарим хүмүүс халагдахаараа маш их өширхөж, компаниа хорлох арга хайдаг. Жишээ нь, компани болон тэнд ажиллагсдын тухай нууц мэдээллийг илчлэх, худалдах, татварын албанд матах гэх мэтээр өшөө авдаг.
Ингэж ерөөсөө хэрэггүй. Яагаад гэвэл тахалагдлаа гээд насаараа ажилгүй суухгүй л байлгүй гэдгээ бодоорой. Амьдрал цааш үргэлжилнэ. Шинэ компанид ажилд орох шаардлага гарна. Ийм үед хуучин компаниасаа ямар нэгэн тусламж дэмжлэг авах шаардлага гарч мэднэ. Хэрэв та үнэхээр муугүй ажилтан байсан бол дарга чинь аргагуйн эрхэнд л халсан байгаа шүү дээ. Тэгэхээр та түүнийг ойлгохыг хичээвэл дээр. Дарга чинь таныг халсныхаа төлөө танд туслахыг хүсч танил тал руугаа утасдаж таныг магтан шинэ ажилд оруулж өгөх гэж ч байгаа юм билүү? Хэрвээ та компанийн болон ажиллагсдынхаа нууцыг баруун солгойгүй тараагаад унавал та нэр төрөө бүрмөсөн алдах бөгөөд таныг ажилд авах газар олдохгүй л болох бий вий.
- 4. “Надгүйгээр та нарын яахыг чинь харъя”
Та нар намайг халж байгаа юм бол шинэ ажилтантайгаа өөрсдөө учраа ол. Шинэковоо өөрсдөө сургаарай, би тэрэнд чинь ажлынхаа мэргэжлийн нууцуудыг хэлж өгөхгүй, ажлаа тайлбарлаж хүлээлгэж өгөхгүй, өөрөө учрыг нь олдог юм байгаа биз.
Ийм байдлаар хандаж хэрхэвч болохгүй. Та ч гэсэн ийм нөхцөл байдалд байж үзсэнээ сана. Та шууд, ганц өдрийн дотор бүх юмыг сураагүй шүү дээ. Тэгэхээр та хүлээн зөвшөөрөгдөөгүй суут ухаантан болж гомдоод, ажлынхаа нарийн ширийнийг дараагийн хүндээ хэлж өгөхгүй партизан шиг дуугүй байгаад байж хэрэггүй. Сэтгэл зүйн хувьд, ажлаа авч байгаа хүнд туслахыг хүсэхгүй байх нь хэн бүхэнд байх л асуудал. Шинэковыг шоолж, юу ч ойлгохгүй олхиогүй амьтан байна, мэдээжийн юмыг хэлүүлэх гээд байх юм хэмээн бусдад ярих нь таны дотрыг тодорхой хэмжээгээр засах нь дамжиггүй. Гэвч ингэж “надгүйгээр та нар яахыг чинь харъя” гэсэн байдлаар хандах нь хожим дахин ажилд ороход тань гай болно.
- 5. “Би- ямар ч чадваргүй, олхиогүй амьтан юм байна”
Ийм бодол нь таныг шууд л сэтгэл санааны гүнзгий хямралд аваачих аюултай. Тэгэхээр ингэж бодож болохгүй. Яагаад гэвэл зөвхөн олхиогүй хүнийг ажлаас халдаггүй. Ажилтан албан тушаалдаа, заримдаа бүхэл бүтэн компанид ч зохицохгүй тохиолдол байдаг. Мэдлэг чадваргүйдээ биш, зүгээр л компаний хэв загварт зохицохгүй байж болно. Жишээ нь, таны албан тушаалын ажил яг таг нарийн төлөвлөгөөний дагуу явах ёстой байхад та хэтэрхий ихийг санаачилж өөрчлөх гэж зүтгэдэг, зүгээр өдөр тутмын ажил танд уйтгартай байдгаас илүү хөдөлгөөн хийж буруутаад байдаг байж болно. Эсвэл таны гэр бүлийн байдал илүү цагаар ажиллах бололцоо олгодоггүйгээс та тухайн компанид таарахгүй байж болно.
Амьдралд бүх юм учиртай байдаг. Хувь заяа танд бүр илүү их боломжтой, нэр хүндтэй ажил бэлдчихээд байгаа ч юм билүү? Тэгээд таныг хуучин ажилтайгаа зууралдаад байхаар нөхцөл байдлыг ийнхүү, таны бодлоор уйлмаар байдлаар хувиргасан байж болно шүү дээ.
Тэгэхээр, хэрэв та ажлаасаа халагдсан бол дээрх байдлуудаар хандахгүй л бол хүмүүсийн хүндлэлийг хүлээж тун удахгүй өөр, илүү сонирхолтой, илүү цалинтай ажилтай болох боломж бүрэн байгаа шүү гэдгийг хэлэх байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ