Улсын хэмжээнд шатахууны сарын нөөцтэй болжээ
Зарим нэг шатахуун импортлогч компаниуд бензиний үнээ өсгөснөөс хойш "бензин олгохгүй, дууссан" гэх цаас наасан, эсхүл дараалал ихтэй ШТС-ууд олширч байгаа.
Тэгвэл Уул уурхайн яамнаас улсын хэмжээнд сар хүрэхтэй үгүйтэй шатахууны нөөцтэй хэмээх мэдээлэл ирлээ. 2014 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин30, дизелийн түлш 42 хоногийн нөөцтэй байна гэжээ.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ