Халдварын голомтод 105 албан хаагч ажиллаж байна
Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн зургаан дүүргийн хилийн заагуудад зорчигч тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоо, улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрийн уулзваруудад байнгын болон хөдөлгөөнт эргүүл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулан зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр нийтдээ 264 цэгт 1247 хүн, 245 тээврийн хэрэгсэл буюу Байнгын хяналтын 160 цэгт 762 хүн, 129 тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт хяналтын 57 цэгт 242 хүн, 53 тээврийн хэрэгсэл, үзлэг тандалтын 11 цэгт 31 эмч мэргэжилтэн 12 тээврийн хэрэгсэл, устгалын 19 цэгт 165 хүн, 36 тээврийн хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн 17 цэгт 47 хүн, 15 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна.
Мөн шүлхий өвчин гарсан гурван аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ