Ц.Туяад оногдуулсан 22 жилийн ялыг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Туяад холбогдох хэргийг 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.
Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны долдугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны наймдугаар давхарт Э-г өөрийнх нь амьдралд саад болсон гэж өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр, 73 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ