Мөхлийн ирмэгт ирээд байгаа дэлхийн гайхамшгууд
Аялал жуулчлалын Budget Travel порталаас 2030 он гэхэд устаж ул мөргүй болох гайхамшигуудын нэрсийг гаргажээ. Тиймээс эдгээр газруудад зорчих жуулчдын тоо ч өдөр ирэх тусам ихээр нэмэгдэх болно гэжээ. Ирээдүй үеийнхэн үзэж чадахгүй тэдгээр гайхамшигуудыг одоо л үзье гэх сэтгэлгээ болон төлөвлөгөө аялагчдад бий болжээ.
Сөнөсөн тэнгис. Энд өмнө нь наран шарлагын газар байсан элс эргээсээ хагас км-ийн хол байх болжээ. Сүүлийн 40 жилд талбайн хэмжээ нь 24 м-ээр багасаад байгаа. Зөвхөн Йордан гол энэ тэнгист цутгадаг. 50 жилийн дараа гэхэд ул мөргүй ширгэж устана.
Эверглейдсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн. (Флорида, АНУ) 40 жилийн дотор флоридын шилүүс болон 20 төрлийн амьтан устаж үгүй болно
Мадагаскар. Дэлхийн дулаарал энэ эрчээрээ явагдвал энэ арал улс 35 жилийн дараа гэхэд алга болно
Умард ба Өмнөд туйл. Дэлхийн дулаарал Антарктидын оцон шувууны 80%-д мөхлийн заналхийлэл болж байна. өдгөө Арктикт цагаан байвгай мөхөөд эхэлжээ. Энэ байдлаараа бол 20-40 жилд энэ хоёр туйл хайлж дуусна. Дэлхийн эко-систем алдагдана
Барын үржил. Дэлхий дээрх барын тэн хагас нь Энэтхэгт байдаг. өдгөө дэлхий дээр ердөө 3200 бар байна. 1900 онд зөвхөн Энэтхэгт л гэхэд 100.000 бар байжээ. 12 жилийн дараа гэхэд бар бүрмөсөн устана
Тахуаману (Перу). Дэлхийн улаан модны маш багахан нөөц энд үлдсэн. Улаан мод нь зөвхөн Тахуамануд л ургадаг. Америкчууд улаан модных нь 80%-ийг тайрч хаяжээ. Тэдгээрээр хэдэн саяар үнэлэгдэх мебель эдлэл хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ