Хүн төрөлхтөний өмнө тулгарсан 10 оньсого
Дэлхийн бvх шинжлэх ухаан хvрээлэн буй орчин тойрон, байгалийн зvй тогтлыг логик vндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоход оршдог.
Тэд хэдийгээр дэлхий ертөнц, гариг дээрх бvхий л юмс vзэгдлийг шинжилдэг боловч одоо болтол тайлж чадалгvй vлдээсэн зvйл олон ажээ. Эдний 10 феномен буюу гаж vзэгдлийг уншигч та бvхэнд сонирхуулъя.
10. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс өөрийнхөө өвчинд огт нөлөөлөхгvй эм уугаад "Энэ эм миний өвчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь өвчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр өвдөж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна.
9. ДАЛДЫГ ХАРАХ
Манай телевизvvдээр гарч буй "Зөн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зөн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мөн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна.
8. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цөөнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна.
7. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай өөр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зөв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ.
6. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ
"Дэжа вv" буюу өмнө харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд өмнө хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй өнгөрөөх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, төсөөлөл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна.
5. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн төрөлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нөхөд өөрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна.
4. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт өртөх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цөөрөм рvv унах гэх мэт. Харин огт ул мөр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мөргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод өнгөрснийг хэн ч тайлаагvй байна.
3. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зөн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зөн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна.
2. ЦАСАН ХVН
Цасан хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн.
1. ТАОС-ИЙН ДУУ
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цөлөөс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ