Сочигийн тамирчдын буудалд чоно орж иржээ

Сочигийн олимпод чарганы төрлөөр оролцож байгаа Америкийн тамирчин бүсгүй Кэйт Хансен өөрийн амьдарч байгаа зочид буудалд жинхэнэ цочрол гэж юу байдгийг амсав. Тэрбээр өрөөнөөсөө гарч иртэл буудлын хонгилоор чоно сэлгүүцэж явсан гэнэ. Өрөөндөө гялс гүйж ороод бүсгүй видео камераа асаажээ.

Ингээд ямар нэг догшин ааш гаргаагүй амьтны зургийг нь авсан байна. Чоно ууланд байрладаг олимпийн тосгоны дотор сониучирхан явж орсон бөгөөд буцаж гарах гарцаа хайж явсан бололтой. Хансен бүсгүй өөрийн твиттер дэх хуудсанд “Би түүнийг чоно байсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин