Маргааш УБЕГ ажиллана

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдууланИргэний баримтынархивын хэлтэс энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилжархивын лавлагаа олгохоор болсон байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульдзаасны дагуу дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ. #ffffff;">5

Тэгвэл энэхүүшаардлагыг хангасан эхчүүд 3 дугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдууланархиваас төрсний болон нас барсны лавлагаа авахаар хандаж буй иргэд олон байна.Тус архивын хэлтэс энгийн үед өдөрт 400 орчим иргэнд үйлчилдэг байсан бол одоо ачаалал эрс нэмэгдэж өдөрт дунджаар 600 гаруй иргэнд дээрх төрлийн лавлагаа, мэдээллийг гарган өгч байгаа аж. Иймд иргэд лавлагаа авахаар ирэхдээ төрүүлсэн эхийн болон хүүхдийн овог, нэр, хэдэн хүүхэд төрүүлсэн, хүүхдээ хэдэн онд хаана бүртгүүлсэн /тухайн үеийн засаг захиргааны нэрээр/ , хэрэв нас барсан бол нас барсан он сар өдөр, бүртгүүлсэн газар /мөн тухайн үеийн засаг захиргааны нэрээр/ зэргийг зайлшгүй мэдэж ирэх шаардлагатайг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин