МУИС-ын бүтцийг шинэчлэхээр боллоо

МУИС-ийн 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэртэй холбоотой маргааныг тасласан талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Cургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэрийг өнгөрсөн 2013 онд гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хууль бус хэмээн МУИС-ийн багш нар эсэргүүцэн, Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргажшүүхээс гомдлыг хянан үзээд МУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг түр түдгэлзүүлэх шийдвэр гараад байсан.

Тэгвэл энэ сарын 12-ны өдөрдүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүгчийн 1191 дүгээр захирамжийг хүчингүй болгож, энэ тогтоолыг эцсийн шийдвэр болгохоор тогтжээ. Өөрөөр хэлбэл, гурван сарын турш үүсээд байсан маргаан эцэслэгдэж, удирдах зөвлөлийн шийдвэрлэснээрМУИС-д бүтцийн өөрчлөлтхийхээр болж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин