С.Батцэцэг 63 кг-ын жинг тэргүүлжээ
Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбоо буюу (FILA)-гаас эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэ жингийн ангиллаар гаргажээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлддөг бөхчүүдийн дэлхийн чансааг “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг тэргүүлжээ.
Мөн Монголын таван тамирчин чансааны эхний аравт багтжээ. 53 кг-ын жингийн хоёрдугаарт ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа бичигдсэн бол 58 кг-ын жинд залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд гуравдугаарт, 60 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Т.Мөнхтуяа хоёрдугаарт, 69 кг-д ДАШТ-ий гурван удаагийн хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа дөрөвдүгээрт, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа хоёрдугаар байрт бичигдэж, амжилтаа бататгажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ