Ц.Содномдорж харцага тун хүнд байдалд оржээ

Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний дасгалжуулагч аймгийн арслан ОУХМ Г.Батпүрэв бол улсын харцага Ц.Содномдоржийн багш юм.

Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Харцага маань бэртлээсээ болоод санасандаа хүртэл барилдаж чадахгүй байна” хэмээжээ.

Тодруулбал “Ц.Содномдорж харцага бэртлийн улмаас барилдаан нь нэг л болж өгөхгүй, энэ нь сэтгэл санаанд нь таагүй нөлөөлөөд байдаг тал бий.

Үеийнх нь бөхчүүд ч бүгд цол аваад дээшээ гарчихлаа. Барилдах эрхээ ч хасууллаа.

Одоо дотроо бачимдаад л яваа бололтой юм билээ. Б.Гончигдамба гарьдын гарыг санаатай хөшсөн гэж би үзэхгүй байгаа. Бэртэлтэй хөл нь дийлдээд гарыг нь бариад уначихсан.

Амьдрал дээр ийм зүйл байхыг алийг тэр гэхэв.

Хэрэв санаатайгаар гарыг нь хөших байсан бол углуургаар нь тэврээд унахад л гарыг нь хуга татаад хаячихна шүү дээ.

Тэгэлгүй гарынх нь бугалганы дээгүүр бариад ойчсон. Би зааланд сууж үзэж байхдаа тэгж л харсан. Өөрөө ч барилдааны дараа би санаатайгаар тэгээгүй шүү дээ багшаа гэж байсан” хэмээн ярьжээ.

Багшийнх нь ярианаас үзэхүл харцагын сэтгэл санаа бэртэл гэмтэл, барилдах эрхээ хасуулсан зэргээс үүдээд тун хүндхэн байгаа бололтой.

Б.Баатарзориг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин