Ц.Содномдорж харцага дөрвөн сар барилдахгүй

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, сар шинийн барилдааны үеэр зарим бөхийн гаргасан асуудлыг хэлэлцжээ.

Тус барилдааны үеэр зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбын гарыг тохойны үеэр нь хөшиж зохисгүй үйлдэл гаргасан Ц.Содномдорж харцагыг хоёр үйлдлээр буруутгаж заалны барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сараар хасчээ.

Ийнхүү харцагын буруугаас болсон алдаанаас үүдэн бөхийн хорхойтнууд Ц.Содномдоржийг дөрвөн сар гаруй хугацаанд харахгүй нь ээ.
МҮБХ-ны дүрмийн 7-р бүлгийн Бөхийн цээр, зэм шийтгэл хэсгийн 7.3-ын “б”-д зааснаар бөхчүүдийг гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэдэг бөгөөд үүнд

  • Цохиж халах (даллан цохих, шуугаар халах)
  • Хоолой шахах
  • Зориуд мөргөх
  • Ямар нэг байдлаар алгадах, цохих
  • Өшиглөх, тийрэх
  • Унасан бөхийн дээрээс жигнэх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх
  • Өвдөглөн барьц тавиулах
  • Хоёр гарыг давхар хөших
  • Сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших
  • Бусад хэлбэрээр үений эсрэг хөших
  • Өлмий дээр гишгэх улмаар мэх хийн унагах гэж заасан байдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин