Чандганы талд сүндэрлэх станцыг ирэх сард барьж эхэлнэ

Хэнтийн Чандганы талд цахилгаан станц байгуулахаар ажиллаж буй “Prophecy Coal” корпораци байгууламжийн дизайн, инженерийн бүтцийг урьдчилсан байдлаар гаргасан талаар “Asiaminer” агентлаг мэдээллээ. Тус корпорацийн охин компани “Prophecy Power Generation” энэ ажлыг гардан гүйцэтгэх бөгөөд эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан станцын барилга, ажилчдын түр орон сууц зэргийг оны хоёрдугаар хагаст хийж дуусгах юм байна. Станцын үндсэн барилгын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний удирдах газартай ирэх долоон хоногт худалдан авалтын болон үнийн асуудлаар хэлэлцэх ажээ. Хэнтийн Чандганы талд баригдах энэ станц нийт 600 мВт-ын хүчин чадалтай агаад төв, зүүн бүсийг эрчим хүчээр хангах зорилгтой юм. Түүнчлэн Өмнөговийн уул уурхайн үйлдвэрлэлд эрчим хүч нийлүүлэх сонирхолтой юм байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ