Хүнс, худалдааны стандартын 90 хувьд евро норм нэвтрүүлнэ
Эдийн засгийн хөгжлийн яамнаас Европын холбооны стандартыг нэвтрүүлэх "Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилтийг баталжээ. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгох тухайлбал, худалдаа, хүнсний салбарт Европын зарчим, норм, стандартыг нэвтрүүлэх ажлыг хийх юм байна.
Ингэснээр хүнс, худалдааны салбарын нийт стандартын 90 хувийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлнэ. Мөн 27 гишүүнтэй Европын холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлт /GSP+/-тэйгээр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох боломж нэмэгдэх юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ