Хөл бөмбөг сонирхогч залуусын клуб байгуулагдлаа
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж,залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж сурах олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь залуучуудын сонирхлын клубуудыг байгуулах юм байна.
Өнгөрсөн сарын 3-нд залуучууд анхны уулзалтаа хийж 11 төрлийн клуб байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. МЗХ-ны дэргэдэх клубт залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, Англи хэл сонирхогчдын клуб, Испани хэл сонирхогчдын клуб зэрэг 11 клубын үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр дахин нэг шинэ клуб байгуулагдлаа. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб шинээр байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр МЗХ-ны “Залуус танхим”-д 18.00 цагаас анхныхаа уулзалтыг зохион байгуулах юм байна. “Хөлбөмбөг Сонирхогч Залуус” клуб нь Монголын Залуучуудын Холбооны өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн “Спирт үү, Спорт уу “аяныг дэмжиж сар бүр тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой бөгөөд хөлбөмбөг сонирхогч залуусын өмнө клубын үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгалаа.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ