Б.Сэр-Од Японы тамирчин болно
Японы Ойта мужид сар шинийн өдрөөр болдог уламжлалт “Бэппү Ойта майничи” марафонд манай тамирчин Б.Сэр-Од урилгаар оролцож, дөрөвдүгээр байрт орлоо.
Тэрээр энэ үеэр ирэх дөрөвдүгээр сараас Япон улсад ажиллаж, амьдрах болсноо сэтгүүлчдэд мэдээлсэн гэнэ. Мөн тус улсын “NTN” компанийн нэрээр уралдах болсноо хэлсэн бөгөөд байгуулсан гэрээ нь ирэх онд дуусах аж.
Б.Сэр-Од дээрх уралдаанд өмнө нь оролцож түрүүлж байжээ. 63 дахь жилдээ болж буй тус тэмцээний аваргаар Уганда улсын тамирчин орсон бол хоёрдугаарт байрт Японы тамирчин оролцжээ. Харин Б.Сэр-Од хоёр цаг 10 минутын хугацаагаар замаа дуусгаж дөрөвдүгээрт байрт орсон юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ