Ц.Содномдорж харцагын асуудлыг хэлэлцэнэ

Улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбатой барилдах үеэр болчимгүй үйлдэл гаргасан. Тэрбээр унахдаа Б.Гончигдамбын зүүн гарыг мөр, тохойны үеэр нь дотуур нь давхар хөшсөн. Засуул салгахаар завдахад улам лавшруулан бүх чадлаараа доош нь дарж байсан гэдгийг тухайн үед бөх үзэж суусан хүмүүс батлан ярьж байгаа юм. Ц.Содномдорж харцагыг “Гарьд магнай” киноны "Цагаан Жигмэд" шиг жудаггүй зан гаргаж монгол бөхийн ёсонд баймгүй болчимгүй үйлдэл гаргалаа хэмээн бөх сонирхогчид, бөхчүүд шүүмжилж буй.Удахгүй болох Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар улсын харцага Ц.Содномдоржийн асуудлыг авч хэлэлцэх аж. Үндэсний бөхийн дүрмэнд барилдааны тухай заалтууд байдаг бөгөөд журмын дагуу арга хэмжээ авах юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин