Арилжааны банкуудад юань нийлүүлсэнгүй
Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд Монголбанкнаас арилжааны банкуудад ам.долларыг 1433.84 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна. Харин юань худалдан авах саналыг хүлээж аваагүй бөгөөд валютын зах дахь юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзжээ.
Мөн банкууд валютын своп хэлцлээр 10 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь нийлүүлсэн байна. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг ба үүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ