Гурван боксчин медалийн болзол хангалаа
Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын гурван боксчин хүрэл медалийн болзол хангасан байна. Манай боксчдоос 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медалийн болзол хангасан юм.Манай боскчид маргааш буюу нэгдүгээр сарын 29-нд мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Нэгдүгээр сарын 25-нд буюу өнгөрөгч бямба гарагт эхэлсэн зургаа дахь удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн нэгдүгээр сарын 30-нд өндөрлөнө.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон боксчин өрсөлдсөн. Дөрвөн тамирчин ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ