Баруун Цанхийн олборлогчийн саналыг энэ сарын 31 хүртэл авна
“Эрдэнэс Тавантолгой” компани Баруун Цанх дахь гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлажээ. Олон улсад нээлттэй зарлаж буй сонгон шалгаруулалтад дурын компани оролцох боломжтой ч гол нь санхүүгийн чадавхи өндөр байх ёстой юм байна. Учир нь гэрээт олборлогч Баруун Цанхид нэг жилийн хугацаанд ажиллах боломжтой. Олон улсын нээлттэй тендер, тэр дундаа уул уурхайн сонгон шалгаруулалтын хувьд энэ нь богино хугацаанд ордог байна. Түүнээс гадна гэрээт олборлогч хоёр сая тонн нүүрс олборлох ёстой. Тендерийн материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 31-нд дуусна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ