Хулгайчийг үйлдэл дээр нь барив

БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахмад н.Баярсайхан болон ахлан дэслэгч н.Эрдэнэбат, дэслэгч н.Болорцэцэг нар чиглэл 15-д үүрэг гүйцэтгэж байхдаа хулгайн хэрэгтнийг үйлдэл дээр нь барьжээ. Тодруулбал өнөөдөр өглөө 10:50 минутын үед FM104,5-ын хажуугаар явж байгаад улаан хүрэн өнгийн хивс барьж явсан нэгэн залууг шалгатал уг залуу нь БЗД-ийн 24-р хорооны 48-р гудамжны айлын хаалгыг эвдэн хивсийг нь хулгайлан авч явсан ньтогтоогдсон байна.

Улмаар хэргийг шалгуулахаар жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Хохирогчийг цагдаагийн газраас дуудсан байгаа аж. Сэжигтэн этгээд 1977 онд төрсөн, 2013 оны 12-р сард хорихоос суллагдсан хүн байжээ.Ер нь хулгайн хэрэг хийгээд явж байгаа хүмүүс эргэн тойрноо ажиглах зэрэг гаргаж байгаа үйлдлээрээ өөрсдийгөө барьж өгдөг гэдгийг цагдаагийнхан хэлж буй юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин