Автобусны 500 төгрөгийн тасалбар хэвлээд эхэлжээ
Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн тасалбарын үнийг энэ сарын 23-наас эхэлж, 500 төгрөг болгоно гэдгээ мэдэгдсэн. Харин Тээврийн газраас тэдний хийсэн мэдээллийг үгүйсгэж, "Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос ийм мэдээлэл хийлээ гээд автобусны үнэ нэмэгдчихгүй" гэх тайлбарыг өгсөн юм. Гэвч үүний хариуд Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу "Нийслэлийн тээврийн газраас биднийг барьдаг тарифын зохицуулалтын гэрээний хугацаа дуусчихсан учраас ийм тарифаар үйлчил гэх хууль эрхзүйн үндэслэлгүй." гэв.
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэх эсэх нь шийдэгдээгүй ч автобус компаниуд 500 төгрөгийн тасалбар үйлдвэрлээд эхэлсэн байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ