Хэнтийн бүх шагналыг М.Хүдэрбаатар зөвлөх лоббидоод байна уу
Ерөнхий сайдын зөвлөх гэж мундаг том том ярьсан найрсан хүмүүс байдаг тухай эрт үеэс ярьсаар ирсэн байдаг. Хамаг л шагнал, шилдэг, төсөл шалгаруулалт гээд элдэв дээдийн "хор найруулга" эдгээр хүмүүсээр явагддаг гэсэн яриаг батлах гэсэн мэт үйл явдлууд өрнөж сэтгүүлчдийн соргог хараанаас мултарч чадалгүй Ерөнхий сайдын чихнээс хонх уяж эхэллээ.
Олигтойхон хийж бүтээж гийгүүлсэн зүйлгүй атал Шилдэг аймаг хэмээх 3 аймгийн нэгээр Хэнтий аймаг шалгарч олны нүдийг бүлтийлгэж хэл амны бай боллоо. Чингис хот хэмээн Өндөрхааны нэрийг өөрчилснөөс өөр зүйл энэ аймагт болоод байсныг мэдэх юмгүй юм. Гэтэл 9 сард болсон "Адуучин" хэмээх тэмцээнд газар газрын шилдэг адуучид хүрэлцэн очиж авхаалж самбаагаа сорьсон биш ахиад л Хэнтийн адуучин түрүүлж орхиход мөн л нөлөө үзүүлсэн гэх.
Хаа явсан газраа элдвийн будлиан тарьж байдаг элдэвтэй нэгэн зөвлөх ийнхүү их юм дуулгаж мэдхээр бөгөөд энэ хэвээрээ удвал Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр хүндээс ихээхэн чангааж мэдхээр юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ