Таван ханатай гэр бүрэн шатжээ

Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн долоон дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажилласан байна.

Объектын түймрийн тухайд :

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ сууршлын нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныгунтраасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны наймдугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг13:52 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргажунтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112-ын автобусны буудлын дэргэд хог тээвэрлэдэг машины тэвш шатаж байна гэсэн дуудлагыг 16:56 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад Тохижилт үйлчилгээний “Хьюндэй” загварын ачааны автомашины тэвшин дээр хог шатаж байсныг иргэд унтраасан байсан.

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжинд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 19:03 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад унтарсан байсан тул шалгаад буцсан.

Баянгол дүүргийн тавдугаар хороо, 10 дугаар хорооллын хоёрдугаар байрны нэгдүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 20:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахадиргэн Б гэртээ цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгосон.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголонгийн долдугаар гудамжиндамбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй амбаарын гадна тал шатаж байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин