Санаанд оромгүй тохиолдлууд

1.Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мєрєєрєє алхаж явсан тvvний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хvvхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад єнгєрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь єрєєнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хvv сониуч зандаа хєтлєгдєн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Vнэхээр гайхамшиг гэж vvнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч?


Єнєєх залуу маань ахиад л гэмгvй алхаж явтал, єндєр барилгын нэгэн цонхноос яг тэр хvvхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагvй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ vv? Эсвэл зvгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ.

2. Байгаа оносон сум
Генри Зигланд гэгч єєртєє итгэлтэй бардам нэгэн эр 1883 онд хайртай бvсгvйгээ хаяжээ. Сэтгэлийн гvн хямрал, амьдын хагацалдаа шаналсан бvсгvй амиа егvvтгэсэн аж. Тэгтэл, бvсгvйн ах гашуудаж хорссондоо Генриг алахаар шийдэж, гар буугаар тvvнийг эхэлж буудаад, “vхэтхийн” унахыг нь хармагцаа, єєрийгєє хєнєєжээ. Харин дараа нь Генри Зигланд амьд гарч чадсан бєгєєд, сум, хацрыг нь шvргэж, ар талд нь байсан модны ишинд зоогдсон байж. Хэдэн жилийн дараа, муу ёрын модыг устгахаар шийдсэн Генри, хэт єргєн ишийг нь хєрєєдєєд хєрєєдєєд бараагvй тул тэсрэх бємбєгєєр дэлбэхээр шийдсэн байна. Харин дэлбэрэлтийн vед, тээр жил тvvний хацрыг шvргээд, сайх модонд шигдсэн сум нь шидэгдэж, Генригийн яг толгойд тусан, амийг нь авчээ.

3. Хоёр хvний нэг амьдрал
Ихрvvдийн амьдрал vргэлж л хэн бvхний гайхлыг тєрvvлж байдаг, тэр тусмаа АНУ-ийн Огайо мужийн ихэр залуусых бvр ч хачирхалтай аж. Ихрvvдийг хэдхэн долоо хоногтой байхад нь эцэг эх нь хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Хоёр жаалыг єєр єєр айлд vрчлvvлсэн байна. vvнээс л гайхмаар тvvх эхэлжээ: Юуны ємнє, хоорондоо ямар ч холбоогvй, бие биенээсээ тэс єєр хоёр асран хамгаалагчид нь тэдэнд адилхан нэр єгсєн нь Жеймс байж. Хоёр хvv, єєрсдийгєє ихэр хэмээн тєсєєлєє ч vгvй єсч том болсон агаад, аль аль нь дээд боловсрол эзэмшин, шугам зурагтаа гарамгай сайн болжээ. Ах дvvс амьдрлаа зохиож, гэр бvл болсон бєгєєд, хоюулангийн нь эхнэрийг Линда гэдэг байжээ. Тэдний аль аль нь хvvтэй болцгоож, нэг ихэр нь хvvдээ Жеймс Аллан гэдэг нэр єгсєн бол, нєгєєх нь бас л Жеймс Аллан гэж нэрлэж. Хэдэн жилийн дараа, ах дvvс эхнэрvvдээ хаяж, Бетти гэгдэх ижилхэн нэртэй хvvхнvvдтэй гэр бvл болжээ. Хоюулаа Той гэдэг нэг нэг нохойтой байсан гэнэ. Энэ мэтээр vргэлжлvvлбэл, дуусахгvй олон давхцал олдох биз ээ. Хамгийн гол нь ихрvvд маань, 40 насныхаа босгон дээр нэг нэгнээ олж, хязгааргvй баярласан бєгєєд, єнгєрсєн бvх хугацаандаа нэгнийхээ амьдралын тусгалаар хорвоогийн тоосыг хєдєлгєж байсандаа хамгийн ихээр гайхширчээ.

4. Хоёр хvний нэг vхэл
2002 онд 70 настай ихрvvд, Хойд Финляндийн нэг зам дээр, єєр єєр ослын vеэр, єєр цагт нас эцэслэжээ. Тэрхvv замд осол аваар бараг гардаггvй тул, нэг єдрийн дотор хоёр тохиолдсон нь замын цагдаа нарыг гайхахад хvргэжээ. Харин хохирогчид нь ихэр ах дvvс байсныг нь тогтоосон цагдаагийн офицерvvд, дээрхи явдлыг тохиолдол гэхээс єєр юу ч хэлж чадаагvй байна.

5. Нэг зvрхтэй хоёр
Ихрийн єрєєснvvд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад, тус тусынхаа гэр бvлтэйгээ амар сайхан амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны vдэш тэдний цээж орчим нь хvчтэй євдєж, аль алиных нь ар гэрийнхэн єєр єєр эмнэлэгт хvргэжээ. Харин ихрvvд яг нэг мєчид зvрхний шигдээсээр хорвоог орхисон байна.

6. Эдгар По-гийн зохиол амилсан нь
Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд єртсєн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бєгєєд, єлсєж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх єсвєр насны хvvг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хvнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-vvлээ амьд гарсан бєгєє, єлсєхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хvvг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хvн тэдний дотор ганц ч байгаагvй юм байна.

7. Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын тvvх
19-р зууны нэрт хєрєг зураач Joseph Aigner амиа егvvтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа, єєрийгєє хєнєєхийг завдсан бєгєєд, хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, тvvнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь єнєєх нууцлаг лам ахин зогсоосон агаад, найман жилийн дараа нэрт зураачий улс тєрийн хилс хэргэр цаазлах гэж байхад нь сайх лам бас л оролцож, шийтгэлийг нь хєнгєлсєн байна. Харин 68 насандаа, Жозеф эцсийн эцэст амиа бvрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь vдэх ёслолыг єнєєх л нууцлагдмал лам хєтєлжээ. єнєєг хvртэл нэрийг нь мэдэх хvн ганц ч байхгvй тэр ламтан ямар учраас, тэр австрийн зураачид тийм их хайр энэрлийг vзvvлсэн юм бол?

8. Эцгийнхээ ємнєєс покер тоглоод хожсон нь
1858 онд Роберт Фоллон хэмээх покерчин эрийг 600 долларыг булхайгаар хожсон хэмээн ялагдал хvлээсэн этгээд нь буудан хєнєєжээ. Харин бооцооны мєнгийг хог дээр гаргахгvйн тулд хохирогчийн оронд хэн нэгэн тоглох ёстой баайсан золгvй эрийн суудалд хэн ч суухыг хvсээгvй тул, хэсэг залуус гудамжинд гарч, нэгэн хvvг хvчээр тоглуулахаар оруулж иржээ. Шинэ тоглогч залуу эцгийнхээ хожсон 600 доллар дээр нэмээд 2200-г хожоод байхад нь цагдаа нар очсон бєгєєд, гэмт хэрэгтнvvдийг баривчилсны дараагаар, хохирогчийн хамгийн дотны хvн нь болох хvvд нь хожлын 600 долларыг нь єгvvлэх шийдвэр гаргасан байна. Харин тэрхvv хожигч залуу нь мурийтэй тоглоомын донтой Роберт Фоллон хэмээх эцгийгээ 7 хоног гаран хараагvй байсан хvv нь байжээ.

9. Марк Твен болон сvvлт од Галлей
Алдарт зохиолч Марк Твен нь 1935 онд буюу Галлей сvvлт од Дэлхийн хажуугаар єнгєрєх мєчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд, Галлейг Дэлхийн орбитод ахин vзэгдсэн єдєр таалал тєгссєн байна. Марк Твейн 1909 онд: “Миний бие энэ хорвоод Галлей одтой хамт ирсэн бєгєєд, дараа жил, тvvнтэй хамт буцна”- гэж зєгнєсєн байдаг.

10. Гал тэргэн дэх 3 vл таних хvн
1920 онд гурван англи эр, нэг гал тэрэгний нэг гупенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм , хоёр дахийг нь Пауэлл, харин нєгєєхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрхи нэртэй залуус хоорондоо ураг тєрлийн ямар ч холбоогvй байсан гэнэ.

11. Алуурчин-Таксины жолооч
Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад, таксинд мєргvvлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа, амь vрэгдэгчийн тєрсєн ах нь яг тийм байдалтайгаар нєгєє ертєнцєд оджээ. Энэ тохиолдол гэж vv? Тэгвэл, тvvний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад, єнєєх л таксинд дайруулсан бєгєєд, хамгийн хачирхалтай нь, дvvг нь осолдох vед тэрхvv таксинд сууж явсан хvн нь хvртэл ахыг нь дайрах vед бас л зорчиж байж.

12. Нэг дугаарын єрєєнд орсон хоёр ноён Брисон
1950-иад оны сvvлчээр, Жорж Д. Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай єрєєний тvлхvvр авсан бєгєєд, буудлын vйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал єгсєн нь, тvvний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод тvvнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бvгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгvй,яг тэр єрєєнд нь тvvний амидаа, ноён Жорж Д. Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.

13. Титаникийн тавиланг зєгнєсєн зохиол
1898 онд зохиолч Морган Робертсон, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, хvчирхэг Титан хєлєг онгоц мєсєн уултай мєргєлдєн, живдэг тухай гардаг"Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, бєх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник Хєлєг онгоц нь хамгийн эхний бєгєєд, хамгийн эцсийн аялалдаа гарч байхдаа, аврага мєсєн уултай мєргєлдєж, мянга мянган хvний амийг аван, мєнхийн харанхуйруу одсон билээ. Тvvгээр vл баран, зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хєлєг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.

14. Алдагдсан ном эзнээ олсон нь
1920 онд Америкийн нэрт зохиолч Энн Пэришш Парист амарч байхдаа хуучин номны дэлгvvрээс, хvvхэд насандаа хамгийн их унших дуртай байсан “Жэк Фрост болон тvvний нєхєд” нэртэй хvvхдийн номыг худалдан авчээ. Авсан номоо Энн нєхєртєє vзvvлээд, балчир насандаа энэхvv номонд хичнээн их дуртай байснаа хэлж л дээ. Харин нєхєр нь номыг нээгээд, сvvлийн хуудсан дээр нь: “Колорадо Спрингс, Уэббер гудамж, 209Н, Энн Пэришш” гэсэн бичгийг олж уншжээ. Тэрхvv ном нь тэртээх он жилvvдийн алсад, Эннд байсан хувь нь дvрээрээ мєн байжээ.

15. Умберто хааны тєгс хувилбар
Италийн хаан Нэгдvгээр Умберто, єдрийн зоогоо барихаар, Монца хотын нэгэн жижигхэн рестораныг яагаад ч юм сонгон оржээ. Эрхэм дээдэстний хоолны захиалгыг авахаар тус зоогийн газрын эзэн нь єєрийн биеэр ирж хvндэтгэл vзvvлсэн байна. Тэгтэл, рестораны эзнийг харсан хаантан маш их цочирджээ. Тvvний ємнє хаан єєрєє дvрээрээ зогсож байв. Рестораны эзэн царай, тєрх, бие хаагаараа хаантай усны дусал мэт ижилхэн байв. Тэд ярилцсаны эцэст, хоюулаа 1844 оны гуравдугаар сарын 14-ний єдєр, нэг хотод тєрсєн бєгєєд, Маргарита гэгдэх ижилхэн нэртэй гэргий нартай байсан байна. Тvvнээс гадна Умберт хааны титэм залах ёслол болсон єдєр, тэрхvv зоогийн газрын vvд хаалгыг нээсэн байжээ.
Хоёр залуугийн дvйцэл vvгээр дууссангvй ээ. 1900 онд, Нэгдvгээр Умберт хаан байнга vйлчлvvлэх дуртай зоогийн газрын эзэн бууны суманд єртєж, золгvйгээр амь vрэгдсэнийг сонсоод гашуудаж ч амжаагvй байхад нь мэргэн бууч бууч амийг нь хєнєєжээ.

16. Арвандєрєвдvгээр Людовик хааны час єдєр.
Францын ирээдvйн хаан агсан Людовика XVI-ийн хvvхэд байхад нь, сар бvрийн 21-ний єдєр хамгийн азгvй байх тул, сэрэмжтэй байхыг хувийн зурхайч нь сануулж байж ээ. Тиймээс Людовик хаан сар бvрийн 21-ий єдєр чухал ажил хэрэг огт тєлєвлєдєггvй байж. Гэвч бvх зvйл хаанаас, єєрєєс нь л шалгаалах байсан шvv дээ. Тэгээд, 1971 онын есдvгээр сарын 21-нд хаан, хатан хоёр зуггтаах гэж байгаад баригдсан бєгєєд, тэр єдєр нь Франц улс хувьсгалт гvрэн болсон билээ. Харин 1973 оны нэгдvгээр сарын 21-нд Арвандєрєвдvгээр Людовик хааныг цаазаар авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин