Монголын мөнгөн тэмдэгтийг хууль бусаар интернэтээр худалдаалж байна
Монгол мөнгөн тэмдэгт бол Монгол төрийн зүй ёсны өмч билээ. Ер нь аль ч улсын мөнгөн тэмдэгт хууль бусаар худалдаалагдсан тохиолдолд энэ нь гэмт хэрэг болдог.
Тэгвэл ebay.com олон улсын интернэт худалдааны сайтаар дамжуулан манаймөнгөн тэмдэгтүүдийг багцлан худалдаалж байна.
Олон улсын жишгээр тогтсон валютын үнээс өөр үнээр мөнгөн тэмдэгтүүдийг нээлттэйгээр борлуулж байгаа юм. Энэ сайтад манай улсын хэрэглээнээс гарсан дээр үеийн мөнгөн тэмдэгтүүдээс гадна одоо ч гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэртүүд худалдаалагдаж байна. Тус сайтад 20000-тын дэвсгэртийг 39 ам.доллар, 10000-тын дэвсгэртийг 69 ам.доллар, 5000-тын дэвсгэртийг зургаан ам.доллар гэхчлэн үнэлж зарж байна.
Түүнчлэн сүүлийн үед манай улсын хэрэглээнээс гарсан болон бага мөнгөний дэвсгэртүүдийг Хятад руу их хэмжээгээр гаргах болсон. Энэ нь дам утгаараа мөнгө угаах, тусгай уусмалд хийж өнгө будгийг нь арилгаж үнэт цаасыг нь ашигладаг ч байж болох юм. Урд хөрш рүү гарсан их хэмжээний бага дэвсгэртүүдийг ямар зорилгоор авч байгааг сураглахад бэлэг дурсгалын зориулалттай хэмээн хэлсэн ажээ. Гэсэн ч үүний цаана ямар ч булхай гарч байж болохыг тааварлашгүй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ