Д.Ганхуяг ахмадуудтай уулзав

УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хувьд тус дүүргээс гурвантаа сонгогдсон.Тэрээр хоёр дүүргийн ахмадуудад цагаан сарын гарын бэлгээ гардууллаа. Уулзалтанд ирсэн ахмадууд гишүүн хийсэн ажил, цаашид хийх ажлынх нь талаар сонсох гэж ирдэг талаараа уулзалтанд хүрэлцэн ирсэн буурлууд хуучилж байлаа. Жил бүрийн сар шинийн баярын өмнө болдог энэхүү ахмадын уулзалтад энэ жил тус дүүргүүдийн ахмадыг төлөөлж 30 гаруй ахмад хүрэлцэн ирсэн юм. Ахмадуудын тухайд дүүргээсээ сонгогдсон төрийн түшээгээс тэтгэвэр тэтгэмж, мөн Засгийн газар,нийслэлийн зугээс ахмадад олгохоор яригдаж байгаа түрээсийн орон сууц, шинээр батлагдаж буй хуулиудын талаар сонирхож байлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх" асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тухай мэдээлэл өглөө. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт дараагийн 10 жилд баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар батлагдсан талаар мэдээлэл хийлээ. Мөн БЗД, Налайх дүүрэгт амьдарч байгаа ахмад настануудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллаж байгаа гэдгээ илэрхийлээд,цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа талаар танилцууллаа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин