Г.Хайдав гуайн хүүг албан ёсоор эрэн сурвалжилж эхлэв
"Монгол тулгатаны 100 эрхэм" нэвтрүүлэг монголчуудын сэтгэлийг хөдөлгөсөн олон сайхан дугаараа үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл сар гаруйн өмнө тус нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав гуай хайрт хүү нь сураггүй болсон гэх гунигт амьдралынхаа тухай ярьсан нь үзэгчдийн сэтгэлийг эмзэглүүлсэн.
Тэрээр Х.Сэргэлэн гэх хүүтэйгээ дөрвөн жил уулзаагүй бөгөөд одоо хаана, юу хийж явааг нь мэдэхгүй талаараа ярьсан юм.Тэгвэл тус мэдээллийг авсан цагдаагийн байгууллагынхан Х.Сэргэлэнг хайх эрлийн алба гаргасан бөгөөд Эрүүгийн цагдаагийн газраас Х.Сэргэлэнг эрэн сурвалжилж байна гэх зарлал гаргажээ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар түүний хүү Х.Сэргэлэн нь бор дарсанд орж, хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг нэгэн болсон гэсэн.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ