"Зоос" банкнаас их хэмжээний мөнгө залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна
2009 оны наймдугаар сарын 25-ны өдөр Зоос банкнаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан Д.Бямбасүрэн гэгч яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлсан байна.
Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас уг этгээдийг улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгааюм байна. Түүнийг Хятад руу зорчих боломжтой учир хилийн хориг тавьсан байгаа аж.
Д.Бямбасүрэн нь 1977 оны аравдугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Хими технологич мэргэжилтэй . Техникийн их сургуульд багш, Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвд мэргэжилтэн. 2007 оноос Брокерийн дилерийн компаниудад ажиллаж байсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ