Япон улсад эмч нар сургалтад хамрагдана
Япон улсад “Эсэн мэнд амаржихуйд чиглэсэн эх баригч нарын сургалт”-д манай улсын 10 эмч, эх баригчид энэ сарын 22-ноос гуравдугаар сарын 1-ний хоорондхамрагдахаар болжээ.
Тодруулбал, тус сургалтанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Базарсүрэн, эх баригч Ц.Оюундэлгэр, Клиникийн нэгдүгээр амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Алтантуяа, эх баригч Б.Хишигсүрэн, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, эх баригч Т.Тогоосүрэн, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Одонтунгалаг, эх баригч Д.Цэндмаа, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Нансалмаа, эх баригч Д.Наранхүү нар сонгогдсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ