Жүжигчин Эби 180 кг шахаж алтан медаль хүртэв

Өчигдөр урлаг, улс тер, бизнесийн салбарынхны дунд Пауэрлифтингийн тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд урлагийнхнаас УДЭТ-ын жүжигчин Эби, Ганхvv, жүжигчин Aмараа, Дуучин Д.Болд нар нэг баг болж оролцжээ.

Улмаар Д.Болд хэвтээ цээж шахалтад 130 кг шахсан бол, Эби 180 кг шахаж алтан медалийн эзэн болжээ. Харин улс төрийнхний багт багтсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн бол босоо шахалтын төрөлд 220 кг-ыг ямар ч тээргүй өргөсөн гэнэ. Мөн ҮХАА-н сайд Х.Баттулга хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль хүртжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин