Сүмочдыг вакцинжуулав
Японы мэргэжлийн сумогийн Хацу башё өчигдөр эхэлсэн. Хацу башёд ёкозүна Харумафүжи бэртлийн улмаас өнжиж байгаа бол макушита зиндаанд шинэ монгол бөх эрэмбэлэгдэн барилдах болсноороо онцлогтой. Шинэ сүмоч болох Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат А.Ичинноров буюу Ичиножеог сумогийн ертөнц анхааралтай ажиглаж буй.
Минато дэвжээнд харьяалагдсан Ичиножеогийн мөрөөдөл бол ёкозүна болох хэмээн тэрээр Японы хэвлэлд яриа өгчээ. 190 см өндөр, 183 кг жинтэй Ичиножеог Хакухо хараад анх удаа ийм том монгол хүн харлаа хэмээн дуу алдсан гэдэг.
Хацу башё эхлэх үеэр сүмочдод томуугийн вакцин хийж, жин үзэх үеэр авсан хөгжилтэй гэрэл зургуудыг толилуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ