20 настай монгол залуу Япончуудыг шуугиулж байна
Японы мэргэжлийн сумогийн Хацу башё өнөөдөр эхэлнэ. Мэргэжлийн сумод зодоглох болсон цагаасаа гайхамшигтай амжилт дагуулсаар ирсэн монгол бөхчүүд нэгээр нэмэгдэж байгаа талаар Японы хэвлэлүүд шуугиж эхэлжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин айлын хүү А.Ичинноров 2014 оны эхний башёд макүшита зиндааны 15 дээрээс эрэмбэлэгдэн барилдахаар болсон байна.
Тэрээр одоо 20 настай боловч 190 сантиметр өндөр, 183 кг жинтэй аж. Ёкозүна Хакухо хүртэл түүнийг анх хараад “Өмнө нь ийм үлэмж биетэй монгол хүн харж байсангүй” хэмээн уулга алдсан гэнэ.
А.Ичинноров гурван жилийн өмнө Японд очиж улмаар ажилтан, ажилчдын дунд зохиогддог сумогийн томоохон тэмцээнд түрүүлсэн тул мэргэжлийн сумод барилдах, тэр тусмаа бүр макүшитагийн 15-аас шууд эрэмбэлэгдэн барилдах эрхтэй болсон аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ