Харумафүжи Д.Бямбадорж бэртлийн улмаас энэ сарын башёг өнжинө

Мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны тэмцээн болох Хацу башё өнөөдөр эхэлнэ. Харамсалтай нь, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 2014 оны эхний башёд өсгий, шилбэний гэмтлийн улмаас барилдах боломжгүй болжээ.
Тэрээр арванхоёрдугаар сарын дунд үед бэлтгэл хийж байгаад зүүн хөлөө бэртээжээ. Нэгдүгээр сард тэрээр 12-хон удаа барилдааны бэлтгэл хийсэн байна. 29 настай аваргын багш, ояката Ишэгахама хэлснээр Харумафүжийн шөрмөс хэсэгчлэн сунасан байж магадгүй гэнэ. Тиймээс гэмтлийг сэдрээхгүйн тулд Хацу башёд барилдуулахгүй байхаар шийджээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин