“Japan business fair-2013” өнөөдөр эхэлнэ

МҮХАҮТ, Япон улсын Элчин сайдын яам хамтран “Japan business fair-2013” үзэсгэлэнг маргааш зохион байгуулах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд хоёр орны биензсийн салбарынхан оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна худалдаа, хөрөнгө оруулалтын VI чуулга уулзалтыг зохион байгуулах аж.

Энэ үеэр хот төлөвлөлт, метро байгуулах, авто зам, гүүрэн гарц барих, Улаанбаатар хотын цахилгаан дулаан дамжуулах дэд бүтцийг сайжруулах, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулга уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, НЗДТГ, Японы JETRO, JICA, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яамны төлөөлөгчид оролцох юм байна.

Э.Амар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ