Улсын хэмжээнд инфляцийн хувь буурчээ
Монголбанкны статистик мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 9.8 хувийн хүүтэй байгаа аж. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 9.2 хувьтай байгаа нь он гарснаас хойш 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Үүнийг задаргаагаар ннь авч үзвэл нийт бараа, үйлчилгээнээс хүнсний бүтээгдэхүүн, ундаа, усны үнэ хамгийн их өсөлттэй /сарын 69.3, жилийн 81.3/ байгаа бол зочид буудал, нийтийн хоолны салбарт үнийн өсөлт мөн буурсангүй. Түүнчлэн гадна эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ инфляцийн томоохон шалтгаануудын нэг болжээ. Гэхдээ эдгээрийн нийт үнэ харьцангуй тогтворжих хандлагатай болсон байна.
Э.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ