Жүдо бөхийн улсын аварга эхэллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байгаа бөгөөд эрэгтэйчүүд 60, 66, 73, 81, 90, 100, +100, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын хүч үзэх юм. Тэгвэл багийн төрөлд эрэгтэйчүүд 66, 73, 81, 90, +90 кг харин эмэгтэйчүүд 52, 57, 63, 70, +70 кг-ын жинд өрсөлдөнө.

Тус тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг тэргүүтэй шилдгүүд зодоглож байгаа аж.

Улсын аваргын жин тус бүрт аваргалсан тамирчны зардлыг жүдо бөхийн холбоо дааж, Олон улсын Жүдо бөхийн холбооны гранпри тэмцээнд оролцох мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэр дэвших боломжтой болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин