“Эрдэнэс Тавантолгой” “Чалко”-д 186 сая ам.доллар төлнө

“Bloomberg”-ийн мэдээлснээр, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко” группт 186 сая ам.долларын татвар төлөхийг зөвшөөрсөн байна. Дээрх хоёр компанийн гэрээ мухардалд орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани 86 сая ам.доларын алдагдалд орсон тухай Монголын Засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ зээлийн гэрээний дагуу төлбөрийн хэмжээ тогтмол нэмэгдсэн аж.

Харин Монголын талаас нүүрсний экспортын жишиг үнийг тогтоох журмаа өөрчлөх талаар ярилцаж эхэлсэн учраас гэрээний заалт хэрхэн өөрчлөгдөхийг олон улс сонирхон хүлээж байгаа гэж бичжээ. Ямартай ч энэ сарын 22-ноос Таван толгойн нүүрсийг ачсан цуваа урд хөршийг зорьж байгаа. Манай улсын хувьд тонн нүүрсийг 56 ам.доллараар зээлийн гэрээний дагуу Хятадад нийлүүлж байгаа юм. Энэ нь өмнөх хэлэлцээрийн үнээс тонн тутамд нь гурван ам.доллараар нэмсэн тооцоо юм байна.

Э.Амар

 

  //

СЭТГЭГДЭЛ БИЧИХ