“SBL Хасын Хүлэгүүд”-ийн шинэ легионерын ирэх хугацаа хойшлогдов

Сагсан бөмбөгийн “SBL Хасын Хүлэгүүд” багийн бүрэлдэхүүнд ирэх долоо хонгоос эхлэн NBA-гийн драфтын 2011 оны сонголт Чуквудиебере Мадуамбум тоглохоор болсон. Тэрээр өнөөдөр манай эх оронд хүрэлцэн ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас энэ сарын 6-ны өдөр буюу ирэх даваа гаригт Улаанбаатарт газардахаар болсон байна. Энэ нь түүхт 10 жилийн ойтоогоо золгож буй “SBL Хасын Хүлэгүүд” клубийн үзэгч хөгжөөн дэмжигчиддээ барьж байгаа нэгэн бэлэг болж байгаа юм.

Чуквудиебере Мадуамбум 1991 оны гуравдугаар сарын 19-нд Нигери улсад төрсөн. Нигери улсын иргэн. Мэргэжлийн сагсан бөмбөгч. Биеийн өндөр 206 см, жин 95 кг. 2011 оны NBA-гийн драфтын хоёрдугаар раундын 56 дахь сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт хуваарилагдсан. Драфтын өдөр солилцоогоор Денвер Наггетс багт очсон бөгөөд Финикс Санс баг руу Стив Нэшийн солилцооны зөрүүнд очихоор болсон байна. Улсынхаа Додан Уорриорз болон Кано Пилларс багуудад тоглож байсан бөгөөд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас зохион байгуулдаг Африкийн клубүүдын АШТ-нд оролцож NBA-гийн менежерүүдийн анхаарлын төвд орж байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин