Монгол Улсын хамгийн залуу спортын мастер төрлөө
Сүхбаатар дүүргийн тэргүүний гадаад хэл, хими, математикийн гүнзгийрүүлсэн 6 дугаар сургуулийн Ж.Ганчимэг багштай 9б ангиас Монгол Улсын хамгийн залуу уран сайхны гимнастикийн спортын мастер төрсөн байна. Хамгийн залуу спортын мастер Т.Болор нь 2006 оноос Спорт сургалтын төвд хичээлэж байгаа ба ОХУ-ын Улаан-Үдийн хүүхдийн наадмаас хүрэл, 2009, 2010 оны хошой аварга, 2012, 2013 оны Хотын аваргын хүрэл медаль гэж мэт олон шагналын эзэн болж байсан байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ