М.Уранцэцэг гавьяат тамирчин боллоо
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж саяхан оны шилдэг тамирчнаар тодорч “Бөртэ Чоно”-ын эзэн болоод байгаа Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, 2012 оны Ази тивийн аварга, 2013 оны дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа.
Мөн түүнтэй хамт жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Амартүвшин, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Г.Мандахнаран гавьяат тамирчин цолоор шагнагдаад байна.
Энэ дашрамд гавьяат тамирчдадаа төр, түмнээ төлөөлөн олон улсын тавцанд улам өндөр амжилт гаргаарай хэмээн Bataar.mn вэбсайтын хамт олны зүгээс хүсэн ерөөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ