М.Уранцэцэг "Бөртэ чоно"-ын эзэн боллоо
МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулдаг оны шилдэг тамирчныг шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа өчигдөр болж энэ оны шилдгүүдийг тодрууллаа.
2013 оны Монгол Улсын спортын шилдгээр гавьяат тамирчин тив, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг тодорлоо. Түүнийг МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлчийн саналаар шалгаруулсан юм.
2013 оны шилдэг тамирчид:
1. Мөнхбатын Уранцэцэг 1069 оноо (жүдо)
2. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 870 оноо (бокс)
3. Соронзонболдын Батцэцэг 802 оноо (чөлөөт бөх)
4. Дашдаваагийн Амартүвшин 665 оноо (жүдо)
5. Ганзоригийн Мандахнаран 596 оноо (чөлөөт бөх)
6. Очирбатын Насанбурмаа 360 оноо (чөлөөт бөх)
7. Бат-Очирын Сэр-Од 319 оноо (хөнгөн атлетик)
8. Эрдэнэчимэгийн Сумьяа 275 оноо (чөлөөт бөх)
9. Гунаажавын Эрхэмбаяр 261 оноо (үндэсний бөх)
10. Готовдоржийн Өсөхбаяр 190 оноо (уулын спорт)
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ