Ц.Содномдоржийг өмөөрч үзэгчид зүй бус авир гаргав

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд болсон "Богдхан хайрханы хишиг" барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.

Энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх хүч үзсэнээс их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх улсын харцага Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат "Ихбогд" дэвжээний бөх улсын начин Ж.Чулуунбат нар шалгаран үлдсэн юм.

Шөвгийн дөрөвт улсын гарьд Д.Рагчаа харцага Ц.Содномдоржийг амлан барилдахад Хөвсгөлийн уугуул харцага гурван удаа буруу халж, бөхийн цээр зөрчсөн тул ерөнхий хөлийн цэц, улсын заан Ц.Баярсайхан түүнийг барилдаанаас хасч буйгаа Бөхийн өргөөнд зарласан юм. Ийнхүү харцага Ц.Содномдорж хасагдснаар Д.Рагчаа гарьд үзүүр түрүүнд үлдсэн. Бөхийн өргөөнд цугласан зарим үзэгчид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, дэвжээ рүү ундаа усны сав шидэж, зүй бус авир гаргаж байсан юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин