Сурагчдын амралт эхэллээ
Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас хүйтний эрч чангарч, ханиад томуу ихэсч байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын амралтыг хугацаанаас нь урагшлуулах, нийслэл болон хөдөө орон нутгийн сурагчдыг харилцан адилгүй амраахаар шийдвэрлээд байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургуулийн бага ангийнхан энэ сарын 21-ээс буюу өнөөдрөөс эхлэн таван долоо хоног амрах бол дунд ангийнхан ирэх сарын 4-өөс гурван долоо хоног амарна.Харин ахлах ангийнхан ирэх сарын 11-26-ныг хүртэл хоёр долоо амрах юм. Харинхөдөө орон нутгийн сургуулиуд бага ангийнхан ирэх сарын 11-нээс дөрвөн долоо хоног, дунд ангийнхан ирэх сарын 25-наас хоёр долоо хоног, ахлах ангийнхныг ирэх сарын 1-нээс хоёр дугаар сарын 9-ний хооронд амраахаар болжээ.
Сурагчдын гуравдугаар улиралын амралтаар бүх сурагчдыг 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амраахаар болсон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ