“Хэрвээ би төлөөлөгч байсан бол” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа

Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хүүхдийн нүдээр харах, хүүхдийн санаачлагын шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хүргэх, сурагчдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хэрвээ би төлөөлөгч байсан бол” илтгэлийн уралдааныг Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгууллаа.

Илтгэлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, Улаангом коллежийн оюутнуудын дунд явуулсан бөгөөд шүүгчээр хурлын төлөөлөгч С.Амраа, Наранцэцэг, Ч.Баттулга, Т.Эрдэнэбат нар оролцов.

Нийт 12 илтгэгчийн илтгэл оролцсоноос I байранд цогцолбор 2-р сургуулийн 10-р ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ, II байранд Улаангом политехник коллежийн оюутан Г.Батчимэг,III байранд Увс-Эрдэм ахлах сургуулийн сурагч Б.Батцэцэг нар эхний 3 байрыг эзэллээ.

Сурагчдын илтгэлийн гол санаа нь хүүхдүүдэд зориулсан оюуны тоглоомын төв байгуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоор хангах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, зуны амралтаараа эрүүл аюулгүй орчинд хөгжих боломжийг бүрдүүлж хүүхдийн зуслан барьж байгуулах зэрэг санаанууд тусгагдсан байлаа.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин