Хардаад байгаа нь таалагдахгүй байна

Би нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байна. Бид хоёр хүүхэдтэй. Хэсэг хугацаанд гэртээ хүүхдүүдээ харж суусаны дараа ажилдаа орсон юм. Миний ажил томилолтоор их явдаг. Заримдаа хөдөө орон нутгаар заримдаа гадаад улсуудаар ч явдаг. Манай нөхөр хартай талдаа хүн байдаг. Эхэндээ ч сүртэй санагддаггүй байлаа. Надад хайртай юм чинь энэ зэргээр хардах л байх гэж боддог байсан бол одоо бүр би яах аргаа олохоо болиод байна.

Ажлын үүдэнд зогсож байна, хэлэлгүй гэнэт ажил дээр ороод ирнэ. Томилолтоор явж байхад бие муудлаа гэж дуудуулна. Гэтэл би хүний урманд би нөхрөө нэг ч удаа хуурч байгаагүй. Гэртээ хүүхдүүдээ харж, ажлаа тараад гэрлүүгээ л яардаг.Надад итгэхгүй ингэж мөрдөж мөшгөж байгаа нь намайг дорд үзээд байгаа юм шиг санагдаад байна. Яаж болиулах вэ? Хэрэв энэбайдлаараа удвал гэрбүлийн харилцаанд муугаар нөлөөлөх гээд байна.

Сэтгэлзүйч:

Хүмүүс албан ёсны гэр бүл болсны дараа хардалтын түвшин өсдөг. Хар гэдэг үнэндээ боль гээд больчихож болдоггүй зүйл. Хараас болж олон гэр бүл салж, хүйтэн хөндий харилцаатай болохоос эхлээд дарамт хүчирхийлэл болдог. Нөхөр чинь танд яагаад итгэдэггүй нь сонирхолтой л юм.

Гэхдээ зарим эрчүүд эхнэрээ нийгмийн ажилд оролцож, карертай байхад дургүй байх нь олонтаа. Тэд эхнэрээ бусдад алдчихвий гэсэн сэтгэлээр хандаж харддаг. Олон эмэгтэйчүүд гэр бүлийн амьдралаа аварч үлдэхийн тулд ажлаа орхисон байдаг. Та нөхөртэйгөө илэн далангүй ярилцаж энэ хий хардалт ямар муу үр дүнд хүргэж болох талаар ярьж ойлгуулах хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин