Виталий Кличко зодог тайлж, улстөрч болохоор шийдэв
Украины боксчин Виталий Кличко зодог тайлж буйгаа мэдэгджээ. Тэрээр Мэргэжлийн боксын WBC холбооны супер хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч байсан бөгөөд ийнхүү мэдэгдэл хийснээр WBC холбоо түүнээс аваргын бүсээ хурааж авах шийдвэр гаргасан ч “Хүндэт аварга” хэмээн зарласан байна.
Тэрээр "Би Украины улстөрийн ажилд гол анхаарлаа хандуулж байна. Би тэр хүмүүст илүү хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа. Тиймээс цаашид дэвжээнд гарахгүй, тамирчны замналаа өндөрлөж байгаагаа зарлаж байна. Владимир цаашдаа дэвжээнд гарна, харин би түүнийг дэмжих болно. Яг л улстөрийн дэвжээнд тэр намайг дэмждэг шиг” хэмээжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ