Б.Сэр-Од улсынхаа марафон гүйлтийн шинэ рекордыг тогтоолоо

Японы Ямамучи мужийн Hofu хотод 44 дэх жилдээ зохиогдож байгаа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд МУ-ын гавъяат тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 09 минут 00 секундын амжилтаар түрүүлж, алтан медаль хүртлээ. Ийнхүү тус олон улсын хэмжээний тэмцээнд гурван удаа түрүүлсэн анхны тамирчин болсон байна.

Нийт 4000 гаруй тамирчид оролцсон тус тэмцээний амжилтаараа Б. Сэр-Од өөрийн хувийн амжилтыг 2 мин 05 сек ахиулсан төдийгүй МУ-ын марафон гүйлтийн шинэ рекорд амжилтыг шинэчлэн тогтоож давхар давхар амжилтыг үзүүллээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин