Өсвөрийн жүдочид долоон медаль хүртжээ
Өсвөр үеийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хайнань хотноо боллоо. Энэхүү тэмцээнд 22 орны жүдочид өрсөлдсөн байна. Монголын жүдочдоосэрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Мөнгөө, 81кг-д Э.Мөнхжаргал нар алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 48кг-д Э.Энхрийлэн, 57кг-д Б.Хулан, -70кг-д н.Хонгорзул нар мөнгөн медаль, -52кг-д н.Алтанцэцэг, 63кг-д н.Даваасүрэн нар хүрэл медалийн эзэн болсон байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ